top of page

Ойрхон аялал жуулчлалын
үзэгсэлэнт газрууд

155.jpg

Элсэн тасархай

Улаанбаатар хотоос 285 км зайтай Өвөрхангай аймаг Хужирт рашаан сувилалд ирэх замдаа та саатан аялах боломжтой

Тайлбар: Элсэн тасархай нь Төв аймгийн ЭрдэнэсантӨвөрхангай аймгийн БүрдБулган аймгийн Рашаант сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 километр орчим урт элсэн манхан юм. 

Хүйсийн 8 нуур

Өвөрхангай аймгийн төвөөс 115км Улаанбаатар хотоос 565км орчим Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт байрладаг.

Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км зайтай газар доорх усны судлаар холбогдсон байдаг ба 4-р галвийн үед галт уулын дэлбэрэлтээс үүсэж тогтсон биет болон биет бус өв байгальдаа үлдсэн гайхалтай сайхан нутаг билээ.

ыы.jpg

Эрдэнэ зуу хийд

Эрдэнэ зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг.

ac-erdene-zuu1.jpg
9416764567_1cab409d67_b.jpg

Улаан цутгалан

Хүрхрээний өндөр нь 24 метр байдаг бол Орхон голын усны их багаас хамаарч 25-50 метрийн хооронд хэлбэлзэж байдаг болохоор Монгол улсын хамгийн өргөн хүрхрээ болно. Хархорин сумаас урагш 135 км зайтай. Улаан цутгалангийн хүрхрээ нь Монгол орны аялал жуулчлалын гол зорин очих газруудын нэг юм

Tovhon-monastery.jpg

Төвхөн хийд

Төвхөн хийд нь ӨвөрхангайАрхангай аймгуудын заагт, Хужирт сумын төвөөс баруун хойш 40 км зайд Орхоны хөндийд орших, Монголын Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм.

1648 онд анхдугаар Жавзандамба хутагт, өндөр гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2,600 метр өргөгдсөн Ширээт Улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн аглаг ойн байц хадтай бяцхан дэвсгийн онцгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулжээ. Түүнийгээ "Дубхан" буюу бүтээх байр хэмээн нэрлэсэн нь сунжирсаар "Төвхөн" гэгдэх болсон түүхтэй. 

Сангийн далайн нуур

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт байрлах уг нуур нь Хужирт сумаас 61 км, нийслэл хотоос 370 км зайд байрладаг.

Тус нуурын хунгийн чуулганыг үзэх гэж гадна, дотнын олон жуулчид ирдэг бөгөөд хун төдийгүй ангир, бор галуу цуглан чуулдаг үзэсгэлэнт газрын нэг билээ.

59415093_2295415740504761_4865837963684085760_n_edited.jpg
291116440_1361327057721700_7476351521651545935_n.jpg

Шурангийн цохио

Уянга сумаас Хүйсийн найман нуур явах замд Шурангийн цохио хэмээх том хадан чулуу тааралддаг. Энэхүү чулууг давуулан чулуу шидэж чадвал хүсэл нь биелдэг гэсэн домогтой.

 

Хүйсийн найман нуур нь анх Хүйсийн есөн нуур гэгддэг байжээ. Ес дэх нуур нь маш жижигхэн байсан бөгөөд бороо хургүй үед бүүр ширгэчихдэг байжээ. Өдгөө Хүйсийн найман нуурын гурван л устайгаа үлдэж бусад нуурууд нь ширгэжээ.

bottom of page